Хацрыг нь даган урсах Mascara-г
Албаар юм шиг үл анзаараад
Алхаж байна алсад энэ нүргэлсэн
Аадар бороон дундуур ганцаараа
Ангачихсан хүйтэн цементийг
Борооны дуслууд нь усална
Ертөнцийн хэрэггүй чимээнүүдийг
Дарахад нь борооны дуу тусална
Цэл мөс болсон гараа
Хааяа даа нэг гаргаж үлээнэ
Удаан ирэх тайвширлаа
Борооны татрахтай давхцахыг хүлээнэ
Цэл мөс болсон гараа
Хааяа даа нэг гаргаж үлээнэ
Удаан ирэх тайвширлаа
Борооны татрахтай давхцахыг хүлээнэ
Бороон дундуур ганцаар алхсан
Хорвоо түүнийг заримдаа залилсан
Зовлон зүрхийг нь чанга тогшиход
Зовхиороо нулимсаа залгисан
Цэцгийн дэлбээнүүд мэт энхрийхэн ч
Норж уу гээд сормуусаа тэмтрээгүй ээ
Жинхэнэ хагацалтай танилцаад
Үзүүлсэн сэтгэлийн тэнхээгээ
Хүнд болж байна түүний хувцас нь
Уг нь тэр нимгэн хувцасласан
Харанхуйд одод мэт асах цонхнууд
Нэг нэгээрээ унтарсан
Түүнтэй зөрсөн хүмүүс түүнийг мөргөх шахан
Толгой дээрээ хүрмээ нөмрөөд түргэн алхана
Түүнийг анзаарсан хүмүүс түрхэн гайхна
Нүүрний будаг нь урссан ч түүний төрх нь сайхан
Цэл мөс болсон гараа
Хааяа даа нэг гаргаж үлээнэ
Удаан ирэх тайвширлаа
Борооны татрахтай давхцахыг хүлээнэ
Цэл мөс болсон гараа
Хааяа даа нэг гаргаж үлээнэ
Удаан ирэх тайвширлаа
Борооны татрахтай давхцахыг хүлээнэ
Бороон дундуур ганцаар алхсан
Хорвоо түүнийг заримдаа залилсан
Зовлон зүрхийг нь чанга тогшиход
Зовхиороо нулимсаа залгисан
Цэцгийн дэлбээнүүд мэт энхрийхэн ч
Норж уу гээд сормуусаа тэмтрээгүй ээ
Жинхэнэ хагацалтай танилцаад
Үзүүлсэн сэтгэлийн тэнхээгээ
Хатуу үедээ хад чулуу
Гэхдээ дотроо зүрхтэй чулуу
Чадна орчлон хорвоог ганцаархнаа түрэхтээ тулбал
Харагдаж байгаагаасаа хамаагүй их хүчтэй
Гэхдээ санаа тавиад үз дээ
Хэцүү үедээ гэрэлтэнэ
Гэхдээ улам тод гэрэлтэнэ
Цаг хугацаа өнгөрч бүхнийг эмчилнэ хот жирэлзэнэ
Дурсамжууд аажим аажмаар улам хол чирэгдэнэ
Дэргэд нь зөвхөн үнэтэй зүйл нь л үлдэнэ
Бороон дундуур ганцаар алхсан
Хорвоо түүнийг заримдаа залилсан
Зовлон зүрхийг нь чанга тогшиход
Зовхиороо нулимсаа залгисан
Цэцгийн дэлбээнүүд мэт энхрийхэн ч
Норж уу гээд сормуусаа тэмтрээгүй ээ
Жинхэнэ хагацалтай танилцаад
Үзүүлсэн сэтгэлийн тэнхээгээ
Бороон дундуур ганцаар алхсан
Хорвоо түүнийг заримдаа залилсан
Зовлон зүрхийг нь чанга тогшиход
Зовхиороо нулимсаа залгисан
Цэцгийн дэлбээнүүд мэт энхрийхэн ч
Норж уу гээд сормуусаа тэмтрээгүй ээ
Жинхэнэ хагацалтай танилцаад
Үзүүлсэн сэтгэлийн тэнхээгээ