Guys – Манан

Цэнхэр манан үүлсээс
Усан нүдэнд мэлмэрлээ
Цээж хүндхэн хайрандаа би
Зүүдлээд сэрлээ
Санан санах алсаас
Бодож явсан энэ хайр гэсэндээ
Учрах гэж чамдаа би чинь
Нисээд очноо хайрт минь
Хөвсийх хөнгөн цаснаас хэсэгхэнг авлаа, хайллаа
Алгуурхан гарын салаагаар бороо болон тэр урслаа
Бурхан байдаг наддаа
Итгэлтэй, гэнэн бодолдоо
Түүнээс залбиран гуйх нь олонтоо

Өдөр болгон үүгээр бодогдох
Өнгийн цэцэгс болон дэлбээлүүлж
Сондор мөнгөн шумбах оддын гүнд
Гэрэлтүүлээч хэмээн салхины аясаар шивнэлээ

Хөх тэнгэртээ дүүлэлдэн нисэхдээ
Шувууд хайрын дуундаа юуг өгүүлдэг юм болдоо
Хайрлаж харамлавч нулимс хатахгүй нь одоо
Хаана чимээ сарниулж болохгүй юм бодолдоо
Түүнийг би гомдоож догдлох сэтгэлээс нь алгуурхан доошилдог
Усан нүдэн талбай дээр зүсрэх бороо болгооч
Зүрхний гүндээ хадгалсан үгээ чи минь надад хэлээч

Цэнхэр манан үүлсээс
Усан нүдэнд мэлмэрлээ
Цээж хүндхэн хайрандаа би
Зүүдлээд сэрлээ
Санан санах алсаас
Бодож явсан энэ хайр гэсэндээ
Учрах гэж чамдаа би чинь
Нисээд очноо хайрт минь

Дурлал хайрандаа
Цөхрөн уяран гуйгаад ч ирэхгүй тэднийг алсдаа
Нисэн дүүлэн очихсон би хайртдаа
Миний сэтгэл нэг л тавгүй шанлалалд автан байна
Хайраа нэхэн, нэхэн алдахвий гэж айна
Зүрх хайлна

Зах нь үгүй далайн дунд түүнийг хүлээн хайрлаж
Дуусах нь үгүй өдөрийн тоогоор хүсэн шаналж
Уйллаа
Хайр минь надад ирээч хэмээн зүрх хүсэн гуйлаа

Сэтгэлдээ дууллаа
Би дахиад ганцаардахаас удаан хүлээлт болж мартагдахаас
Миний сэтгэл үргэлж имээж байхаас
Алслан одох ододоос дурлал түүнийг би хайлаа
Түүнтэй учруулж өгөөч хэмээн залбиран байлаа

Мөнхийн хайранд умбан чамтай байхыг би хүснээ
Хоёул жаргалтай хослон ниснээ үүлнээ
Салж чадан хайрлах үүр шөнийн зүүднээ
Чамаас хагацаж ядан байхад чи минь надад ирнээ

Цэнхэр манан үүлсээс
Усан нүдэнд мэлмэрлээ
Цээж хүндхэн хайрандаа би
Зүүдлээд сэрлээ
Санан санах алсаас
Бодож явсан энэ хайр гэсэндээ
Учрах гэж чамдаа би чинь
Нисээд очноо хайрт минь

Миний бодол санаа гэнэ тиймээ энэ
Алив бүхнээ хараад бариад бүгдийг цэнэ
Тиймээ тийн, тиймээ тийн
Tэр чигээрээ ийм л байх юм шиг сана

Санах л гэж чамайгаа би
Энэ хорвоод амьдарч яваа минь үнэн
Холын холоо хоёр зүрх шаналан байхад
Хэзээ нэгэн цагт учирна даа хайрт минь

Энэ хайр нэгэн хэвийн байгаад байдаг хайр биш ээ
Тийм шүү, миний хайр чи шүү, гэнэ шүү
Гэнэн хайр энэ биш шүү, энэ шүү
Чи минь намайгаа хүлээгээч хайрт минь

Энэ миний болзоо, бодож явсан тооцоо
Өөрийн эрхгүй чи минь намайг илэн таалан одсон
Чи бид хоёр хоёр биенээ хайрладаг шиг
Амьдрал харин биднийг хайрладаг хайрт минь

Цэнхэр манан үүлсээс
Усан нүдэнд мэлмэрлээ
Цээж хүндхэн хайрандаа би
Зүүдлээд сэрлээ
Санан санах алсаас
Бодож явсан энэ хайр гэсэндээ
Учрах гэж чамдаа би чинь
Нисээд очноо хайрт минь

Цэнхэр манан үүлсээс
Усан нүдэнд мэлмэрлээ
Учрах гэж чамдаа би чинь
Нисээд очлоо хайрт минь

Sign Up for Our Newsletter