Үг, Ая: Ц.Чулуунбат
Итгэлт сайхан хань минь дэргэд ч
Танаараа л дутаж явна аа би
Эвийлж хайрлах ээж минь байгаа ч
Таныгаа л үгүйлээд байх юм
Алтан наран ээлээ ч
Илчгүй мэт санагдана
Арван тавны саран гийлээ ч
Гэрэлгүй гэмээр бодогдоно
Ижийн минь өргөсөн цай сүүний дээж
Танд минь хүрээ юм болов уу?
Тэртээх олон оддын дунд
Зүүдэндээ таныг би үзлээ
Тариан түрүү халиурсан
Шаргал тал чинь үгүйлнэ
Дэрсхэн өссөн хонгор насаа
Оддын тэндээс харлаа
Дэндүү гэмээр халуухан
Сэтгэлийг тань бодохоор
Тэргүүнд минь мөнгөрөх буурал нэмлээ ч
Дурсаж явъя таныгаа
Хүнийг хайрладаг сэтгэлийг тань
Дээдлэн эрхэмлэж явъя
Бусдын төлөө биеэ мартахыг
Босон суун бодож амьдаръя би
Дэндүү гэмээр дулаахан
Сэтгэл чинь надад үлдсэн
Эндүү бодоогүй чин хүслийн
Итгэл чинь бас үлдсэн
Дэндүү гэмээр халуухан
Сэтгэлийг тань бодохоор
Тэргүүнд минь мөнгөрөх буурал нэмлээ ч
Дурсаж явъя таныгаа
Дэндүү гэмээр халуухан
Сэтгэлийг тань бодохоор
Тэргүүнд минь мөнгөрөх буурал нэмлээ ч
Дурсаж явъя таныгаа