Ариу – Тал нутгийн охин

Үг: Quiza, Ая: Д. Болд

Талын хязгаар харагдашгүй нь ээ
Танилхан салхи нь илбээд
Нэрэнд минь дуурсгагдах тансагхан аялгуу
Тавилан минь нэгэн зуун ч
Таны дэргэд би мөнх
Жаргал минь хором зуур ч
Тал нутгийн охин
Заяагаа дагаад
Хаяагаа манаад
Замбуулинд аялна аа

Буурал түүхээ гэрчлэхээр хуурдана аа
Буурай аав минь үлгэрээ туулина аа
Таван тивээс таалан би талархана аа
Тал нутгийн охин дуугаа дуулна аа
Тал нутгийн охин дуугаа дуулна аа

Бодлын тэрээх совингоо дагаад
Болорхон зүүдэнд итгэх
Зөн билгээ мөрөөдсөөр
Тэмүүлэх зүрх минь
Хөглөгдөх зориг минь
Хүч авах хүлэг мэт
Хүрэх ирээдүйн зүг
Тал нутгийн охин
Сэтгэлээ дүүргээд
Даль жигүүртэн тэнгэр дээр аялна аа

Буурал түүхээ гэрчлэхээр хуурдана аа
Буурай аав минь үлгэрээ туулина аа
Таван тивээс таалан би талархана аа
Тал нутгийн охин дуугаа дуулна аа
Тал нутгийн охин дуугаа дуулна аа

Тал нутгийн охин дуугаа дуулна аа

Sign Up for Our Newsletter