Хурд – Нулимсаа тэвчье

Чамайг бодсоор нулимсаа арчин суухдаа
Гэнэт чамайг ороод ирнэ гэж санасангүй
Гурван жил итгэл алдалгүй чамайг хүлээсэнсэн
Миний хуриман дээр ирнэ гэж санасангүй

Хултай айраг цалгих аяны дугараанд
Харцаараа чи гомдол нэхэн уйлаад
Нулимсыг чинь анх үзээд сэтгэл минь бухимдан
Энэ л өдөр учирна гэж санасангүй

Хүлээн хүндэтгэн байж хүний итгэлийг олоорой гээд
Хүдэр хоолойгоор зүрхэнд минь дуулна
Нэгэнт өнгөрсөн амьдрал дахиад эргэж олдохгүй ч
Цээжиндээ зангирах нулимсаа тэвчье

Санаснаар болдоггүй хувь заяаны эрхээр
Сайн хүний үрийг гомдоож дээ
Ухаарал хайрласан чамайгаа бодон бодсоор
Учирсан амрагаа би гомдоож дээ

Гүехэн ус урсаад далай болохгүйн адил
Уйлаад чиний нулимс нуур болохгүй
Нэгэнт өнгөрсөн амьдрал дахиад эргэж олдохгүй ч
Цээжиндээ зангирах нулимсаа тэвчье

Хүлээн хүндэтгэн байж хүний итгэлийг олоорой гээд
Хүдэр хоолойгоор зүрхэнд минь дуулна
Нэгэнт өнгөрсөн амьдрал дахиад эргэж олдохгүй ч
Цээжиндээ зангирах нулимсаа тэвчье

Гүехэн ус урсаад далай болохгүйн адил
Уйлаад чиний нулимс нуур болохгүй
Нэгэнт өнгөрсөн амьдрал дахиад эргэж олдохгүй ч
Цээжиндээ зангирах нулимсаа тэвчье

Sign Up for Our Newsletter