Хөлийнх нь өлмийд навчис шаргалтаад
Хонгор намар гадаа ирэхэд
Хөрч даарах нь амархан ээжийгээ
Хөлийг нь би хэчнээн л хучлаа даа
Эргэн санахад тоотой санагдах юм
Ээж минь үрдээ гомдоогүй л байгаа даа
Эргэн санахад тоотой санагдах юм
Ээж минь үрдээ гомдоогүй л байгаа даа
Зовхины нулимс чулуу шиг хүндрээд
Зовлон гэдэг дайраад ирэхийн цагт
Тахилдаа сөхрөөд мөнхрөх ээжийгээ
Тэгтлээ хүү чинь анзаарч асарлуу даа
Одоо бодоход цөөхөн санагдах юм
Ээж минь үрдээ гомдоогүй л байгаа даа
Одоо бодоход цөөхөн санагдах юм
Ээж минь үрдээ гомдоогүй л байгаа даа
Амьдрал гэж завгүй зүтгэсээр
Жаргал эрсээр чөлөөгүй бөртийсөөр
Баярлаж гомдох нь амархан ээжийгээ
Би чинь тэгтлээ асарч чадлуу даа
Одоо бодоход цөөхөн санагдах юм
Ээж минь үрдээ гомдоогүй л байгаа даа
Одоо бодоход цөөхөн санагдах юм
Ээж минь үрдээ гомдоогүй л байгаа даа
Эргэн санахад тоотой санагдах юм
Ээж минь үрдээ гомдоогүй л байгаа даа
Эргэн санахад тоотой санагдах юм
Ээж минь үрдээ гомдоогүй л байгаа даа