Tigerfish – Борооны дуу

Хөөрөн хөөрөн нисэн одсоор
Үүлэн зүгийг зорьлоо
Төөрөн төөрөн хийсэн явсаар
Зүүдэн хөндийд ирлээ

Хаа хүрэхийг минь салхи надад шивнэнэ
Хэнд уусахыг минь совин надад хэлнэ

Дүүлэн дүүлэн хөвөн явсаар
Түүнийг би оллоо
Зөөлөн зөөлөн урсан буусаар
Түүнд би шингэлээ

Хаа хүрэхийг минь салхи надад шивнэнэ
Хэнд уусахыг минь совин надад хэлнэ

Sign Up for Our Newsletter