Би чамдаа хайраа нууж л явъя аа
Би чамдаа хайраа нуусаар явъя аа гэтэл яав даа
Чи яв даа би явлаа хайраа мэдэж авлаа
Нэгэнт өнгөрсөн хайр юм гэдгийг би чинь ойлгож авлаа
Би чамдаа сэтгэлийн угаас хайрын үгээ хэлэхээс өөр яахав дээ
Бас чи минь юу бодож явдгийг би чинь үнэхээр яаж таахав дээ
Яахав дээ би чамдаа боддог зүйлээ хэлчихье дөө
Нэгэнт өнгөрсөн хайр юм гээд хайраа чамдаа илчилье дөө
Чиний минь нулимс сэм дусахад би чинь дагаад уйлж ч үзлээ
Одоо гүйцлээ бодоод үзлээ азгүй хайр гэдэг үгтэй дүйцлээ
Би чамдаа хайртай болохоор энэ өөр хайрын түүхийг ярья аа
Нэгэнт өнгөрсөн хайр юм болохоор би чинь өөрийн сэтгэлээ барья аа
Би чамдаа хайраа нууж л явъя аа
Би чамдаа хайраа нуусаар явъя аа гэтэл яав даа
Чи яв даа би явлаа хайраа мэдэж авлаа
Нэгэнт өнгөрсөн хайр юм гэдгийг би чинь ойлгож авлаа
Би чамдаа хайртай гэдгийг чи минь мэдэхгүй тийм
Хайраа хэлж чадаагүй гэхээр энэ миний гэм
Би чамдаа хайртай гэдгээ хэлэх гээд үнэхээр болсонгүй ээ
Яаж хэлэх аргаа нэг л, нэг л сонин олсонгүй ээ
Би чинь чамдаа хайртай гэдгээ хэлье одоо мэдэв үү
Тэртээ тэргүй хүмүүс чамд үнэхээр хайртай гэдэг үү
Тэгвэл чамд хайртай олон хүний нэг нь би байна
Миний хайрын болон бусдын хайрын эзэн чи минь
Би чамдаа хайраа нууж л явъя аа
Би чамдаа хайраа нуусаар явъя аа гэтэл яав даа
Чи яв даа би явлаа хайраа мэдэж авлаа
Нэгэнт өнгөрсөн хайр юм гэдгийг би чинь ойлгож авлаа
Би чамдаа хэлье болох уу эсвэл би чинь өөр арга олох уу
Би чиний өмнө зогсоод шаналсан өдрийн хоногийг тоолох уу
Чи наддаа хайртай болчхов уу гэтэл бас л үнэхээр үгүй ээ
Энэ биеэ ахиад голчхов уу гэтэл энэ чинь юу гэсэн үг вэ
Би чамдаа хайртай болчхоод сүйд майд болж байсангүй
Айсангүй өдий хүртэл чиний хайрыг эрж хайсангүй
Чи миний шархалсан сэтгэлийг хайрын үгээр мартагдуулаач
Энэ миний сэтгэлийн угаас хүмүүсээ миний хайрыг дуулаач
Би чамдаа хайраа нууж л явъя аа
Би чамдаа хайраа нуусаар явъя аа гэтэл яав даа
Чи яв даа би явлаа хайраа мэдэж авлаа
Нэгэнт өнгөрсөн хайр юм гэдгийг би чинь ойлгож авлаа
Чи намайг, чи намайг мэдэх үү
Би чамайг мэдэхгүй
Чи минь намайг уучлаарай