Madness – Бороотой шөнө

Хаана вэ яван одсон чи
Хэзээ учирна гэж хүлээх вэ
Бороотой шөнийн гудамжаар
Ганцаар хэсүүчлэн явна би

Бороотой шөнийн гудамжаар
Ганцаар хэсүүчлэн явна би

Шиврээ бороо
Сэтгэлд гуниг нэмээ юу
Шивнэн шивнэн үглээ юу
Шөнийн дуу аялаа юу

Шиврээ бороо
Сэтгэлд гуниг нэмээ юу
Шивнэн шивнэн үглээ юу
Шөнийн дуу аялаа юу

Чамайгаа би мартаж чадсангүй еэ
Цаг үргэлж бодлоос минь гарсангүй еэ
Сэвтэй хайрыг минь ариулах шиг
Шөнийн бороо улам бүр ширүүснэ ээ

Сэвтэй хайрыг минь ариулах шиг
Шөнийн бороо улам бүр ширүүснэ ээ

Бороо бороо
Асгаранхан ороорой
Бодол санааг ариусган
Асгаранхан ороорой

Бороо бороо
Асгаранхан ороорой
Бодол санааг ариусган
Асгаранхан ороорой

Шиврээ бороо
Сэтгэлд гуниг нэмээ юу
Шивнэн шивнэн үглээ юу
Шөнийн дуу аялаа юу

Sign Up for Our Newsletter