Моханик – Зөөлөн мишээл

Намуухан өглөө наашлан айсуй байгаа
Нутгийн минь наран нуухаа арчин байгаа
Нүцгэн тэнгэрийг үүлс нь гоён байгаа
Нүдийг минь илбээд мөнчиг сайхан байгаа

Хүслийн бороо нь хувингаар цутган байгаа
Хөндийг минь дагаад жаргалаар урсан байгаа
Талын минь цэцэгс сэтгэлээр урган байгаа
Тохойг минь шүргээд тунчиг таатай байгаа
Эндхийн бүхэн энх бас тунх байгаа
Эргэх өдрүүд нь үүрд бас мөнх байгаа

Алаг үрсүүд нь амгалан байгаа
Аргамаг хүлгүүд нь омголон байгаа
Буудалласан шувууд нь буцахаа мартан байгаа
Нүүдэлсэн түмэн хуурданхан суугаа
Эндхийн бүхэн энх бас тунх байгаа
Эргэх өдрүүд нь үүрд бас мөнх байгаа

Зүүдний орны үүд нь нээлттэй байгаа
Зон олноороо зөөлөн мишээн байгаа
Ирсэн бүхэн эргээд одно байгаа
Инээсэн бүхэн нөхөр биш байгаа
Ирээдүй үргэлж мишээсээр байгаа
Ирээрэй гээд далланхан суугаа
Ирээрэй гээд далланхан суугаа

Эндхийн бүхэн энх бас тунх байгаа
Эргэх өдрүүд нь үүрд бас мөнх байгаа

Sign Up for Our Newsletter