Бүх юм, бүх юм утгагүй болж амьдрах хүсэл
Надад ердөө ч төрөхгүй байна
Бие сэтгэл гэж үгүй болохоор түүнийг хайрлах хүсэл
Надад ердөө ч төрөхгүй байна
Бод чи бод, ямар байснаа бод
Бодол санаанд чинь чөтгөр шүгэлчихээгүй бол
Сана чи сана, ямар байснаа сана
Санаа бодол чинь хүнийх болчихоогүй бол
Саваагүй зангийг чинь санаа муут ашиглан
Санаанд оромгүй бузар зүйл чамаар хийлгэж
Хүн гэдэг нэрээ хорвоод чи алдаж
Хүсэл гэдэг зорилго хэзээ ч чамд үгүй болно
Хорвоог бухимдал эзэгнэж инээх дур хүсэл
Надад ердөө ч төрөхгүй байна
Худал гэж зүйл хүнийг идэж түүнд хэзээ ч итгэх
Хүсэл надад төрөхгүй л байна
Баяр баясал жаргал цэнгэл минь
Хүссэн хүсээгүй надаас салган холдож
Нарыг даган эргэх цагийн зүү өдөр хоног
Намайг үхэл рүү минь түлхэн одох шиг
Залуу сайхан нас чинь чамаас гомдон холдож
Заяасан үр ч үгүй хорвоод чи хөгширч
Өтлөхийн цагт сэтгэл чинь шаналж
Өнгөрсөн амьдралдаа
Харамсаж суумааргүй байна
Холдож яваа залуу нас, өнгөрсөн амьдралдаа
Гутран суумааргүй байна
Ганц олдох залуу нас, өнгөрсөн амьдралдаа
Бүх юм, бүх юм утгагүй болж амьдрах хүсэл
Надад ердөө ч төрөхгүй байна
Бие сэтгэл гэж үгүй болохоор түүнийг хайрлах хүсэл
Надад ердөө ч төрөхгүй байна
Бод чи бод, ямар байснаа бод
Бодол санаанд чинь чөтгөр шүгэлчихээгүй бол
Сана чи сана, ямар байснаа сана
Санаа бодол чинь хүнийх болчихоогүй бол
Саваагүй зангийг чинь санаа муут ашиглан
Санаанд оромгүй бузар зүйл чамаар хийлгэж
Хүн гэдэг нэрээ хорвоод чи алдаж
Хүсэл гэдэг зорилго чамд хэзээ ч үгүй болно