Ган-Эрдэнэ – Чамтай хамт явмаар байна

Шиврэн гуниглах борооноор ганцаар
Шүхрээ барьсаар алхаж явахад
Шүүдэрт норсон даашинзны хормой чинь
Шүлэг болж сэтгэлд минь уянгалах юм
Зэрэгцэн суусан бидэн хоёрыг
Зөнч саран адислан таалаач
Зүүд зэрэглээ шиг амьдралын харгуйгаар
Зөвхөн би түүнтэй хамт явмаар байна аа

Баяр гунигийг минь тэнцүүлж
Бартаат замыг давах хүч хайрлаач
Булбарай гарыг чинь атгасан хэвээр
Буурал хорвоог хамтдаа туулъя

Будран уйтгарлах цаснаар ганцаар
Хүрмэн дотроо хүйтэн явахад
Будаж янзлаагүй чиний төрх
Бадаг дуунд минь эгшиглэсээр байх юм
Салах учиргүй бидэн хоёрыг
Саран авхай адислан таалаач
Салхи шуурга шиг амьдралын харгуйгаар
Сайхан түүнтэй би хамт явмаар байна аа

Баяр гунигийг минь тэнцүүлж
Бартаат замыг давах хүч хайрлаач
Булбарай гарыг чинь атгасан хэвээр
Буурал хорвоог хамтдаа туулъя

Салхи шуурга шиг амьдралын харгуйгаар
Сайхан түүнтэй би хамт явмаар байна

Баяр гунигийг минь тэнцүүлж
Бартаат замыг давах хүч хайрлаач
Булбарай гарыг чинь атгасан хэвээр
Буурал хорвоог хамтдаа туулъя

Sign Up for Our Newsletter