Нууран дундаас цавцайсан хунгийн адил
Эрхсийн саран шөнийн тэнгэрийг чимлээ
Нууцхан хайраа ичингүйрэн байж хэлсэн
Энхрий чиний зөөлөн шивнээ сонсогдлоо
Саатан зогссон тэр л дөлгөөн үдшүүдийн
Салхи нь хүртэл сэтгэлд ингэтлээ шингэжээ
Чи минь салхи бол урьхан сэвшээнд чинь илбүүлж
Чи минь сарнай болж зүрхэн тушаа нандигнана
Чи минь салхи бол урьхан сэвшээнд чинь илбүүлж
Чи минь сарнай болж зүрхэн тушаа нандигнана
Сувдан шигтгээ нь оддын дундаас мэлтийж
Тэргэл саран шөнийн тэнгэрийг чимлээ
Сургийн газраас дурсан суугаа миний
Хайрын толинд чиний царай туяарна
Сургийн газраас дурсан суугаа миний
Хайрын толинд чиний царай туяарна
Дурсан суугаа миний
Чиний царай туяарна
Дурсан суугаа миний
Чиний царай туяарна