Нуугаад үлдье гэж чамд би дурлаагүй ээ
Нууцхан харъя гэж чам руу би очоогүй ээ
Дуулаад дуусгая гэж чамд би дуулаагүй ээ
Дурсаад үлдье гэж чамайг би бодоогүй ээ
Надад чамаас өөр харамлах юм үгүй ээ
Надад чамаас өөр хайрлах хэн ч үгүй ээ
Өөрийнхөөрөө би чамайг тултал хайрлалаа
Харин чи над шиг дурлаж чадах уу
Уйлаад аргадуул гэж би чамайг гуйгаагүй ээ
Уйдаад салъя гэж чамд би хэлээгүй ээ
Ханилаад хагацъя гэж чамайг би хайрлаагүй ээ
Хамтдаа дуусъя гэж би чамайг сонгосон
Надад чамаас өөр харамлах юм үгүй ээ
Надад чамаас өөр хайрлах хэн ч үгүй ээ
Өөрийнхөөрөө би чамайг тултал хайрлалаа
Харин чи над шиг дурлаж чадах уу
Харин чи над шиг дурлаж чадах уу
Надад чамаас өөр харамлах юм үгүй ээ
Надад чамаас өөр хайрлах хэн ч үгүй ээ
Өөрийнхөөрөө би чамайг тултал хайрлалаа
Харин чи над шиг дурлаж чадах уу
Харин чи над шиг дурлаж чадах уу