Мичид гялсхийн анивчих
Тэнгэрийн орноос хайсан хайр
Хүрээд наддаа ирсэн ч гэлээ
Хүнийх л байж дээ даанч
Хатуу ч гэлээ
Үнэн л байж дээ
Салхинд саатан исгэрэх
Хорвоод санасан жаргалаа би
Хайгаад хайгаад оллоо ч гэлээ
Хожимдсон байлаа би
Жаргал байлаа
Дурлал байлаа
Миний хайрын уянгалаг дуунуудын
Эгшиг яруу нь чи минь байлаа
Гунигтайхан ч гээд зүүдэндээ би хайртай
Хэчнээн хол ч гээд чамдаа би хайртай
Ханилан жаргах хорвоод
Хайраар дутаж үзээгүй ч
Хангал зүрхэндээ чамтайгаа
Хүсээд л байх юм даа
Дурласан ч юм уу
Хайрласан ч юм уу
Алслан холдох амьдралд
Хугацаа богинохон ирсэн ч би
Хайрлаж энхрийлэх сэтгэл минь
Харин мөнх гэгээтэй
Халуун хайр минь
Голын хайрт минь
Миний хайрын уянгалаг дуунуудын
Эгшиг яруу нь чи минь байлаа
Гунигтайхан ч гээд зүүдэндээ би хайртай
Хэчнээн хол ч гээд чамдаа би хайртай
Миний хайрын уянгалаг дуунуудын
Эгшиг яруу нь чи минь байлаа
Гунигтайхан ч гээд зүүдэндээ би хайртай
Хэчнээн хол ч гээд чамдаа би хайртай
Зүүдэндээ би хайртай, чамдаа би хайртай
Зүүдэндээ би хайртай, чамдаа би хайртай
Зүүдэндээ би хайртай, чамдаа би хайртай
Зүүдэндээ би хайртай, чамдаа би хайртай
Чамдаа би хайртай