Чоно – Сүүлчийн хичээлийн дараа хаачих вэ

Бэхэнд цэнхэртсэн хурууны минь хээ
Үсэглэлийн дэвтэртэйгээ хоцорлоо
Тохой нь сэмэрсэн дүрэмт хувцас минь
Тооныхоо хүрдтэйгээ аргагүй л үлдлээ

Сүүлчийн дурсамж хичээлийн дараа
Ангиараа жаахан дүнсийж
Сүүдэрт хаврын өдрөөр
Аньсаган дундаа бид нулимстай

Нар туссан гэрэлт самбар минь
Есөн сарын нэгэнтэйгээ мөнхөрлөө
Намайг сургасан багш нар минь
Ерөөлийн харцтайгаа үнсээд хоцорлоо

Сүүлчийн дурсамж хичээлийн дараа
Ангиараа жаахан дүнсийж
Сүүдэрт хаврын өдрөөр
Аньсаган дундаа бид нулимстай

Анхны хайрын гэгээн захидал минь
Догдлох үнэнтэйгээ сэтгэлд үдлээ
Ангийн саруул танхимаасаа
Ангийнхаа найз нартайгаа гармааргүй л байх юм

Сүүлчийн дурсамж хичээлийн дараа
Ангиараа жаахан дүнсийж
Сүүдэрт хаврын өдрөөр
Аньсаган дундаа бид нулимстай
Сүүлчийн дурсамж хичээлийн дараа
Ангиараа жаахан дүнсийж
Сүүдэрт хаврын өдрөөр
Аньсаган дундаа бид нулимстай
Бид нулимстай, бид нулимстай

Ангийн хөвгүүд минь туузыг минь тайлаач
Ангийн багш минь дахиад зэмлээч
Ангийн охидууд минь ахин инээмсэглээч
Арав дахь хавартаа хайртай хайртай

Ангийн хөвгүүд минь туузыг минь тайлаач
Ангийн багш минь дахиад зэмлээч
Ангийн охидууд минь ахин инээмсэглээч
Арав дахь хавартаа хайртай хайртай
Мартахгүй мартахгүй, баяртай баяртай

Sign Up for Our Newsletter