Уулсын толгод бууралтаад намар болжээ
Улирах он жилүүдийн дунд би алхална аа
Цаг цагийн аясаар хөвөрсөөр он жилүүдийн дурсамж тодроод
Би саяхан ээжийдээ хөтлүүлж явлаа
Цаг цагийн аясаар хөвөрсөөр он жилүүдийн дурсамж тодроод
Би саяхан ээжийдээ хөтлүүлж явлаа
Намрын намрын зөөлөн салхи хацар элбэнэ
Налгар цагийн шувууд тэнгэр захлан одлоо
Тэртээ он жилүүдийг санахаар, тэр л сайхан мөчүүд тодроод
Тэр л үед аавынхаа энгэрт эрхэлж явлаа
Тэртээ он жилүүдийг санахаар, тэр л сайхан мөчүүд тодроод
Тэр л үед аавынхаа энгэрт эрхэлж явлаа
Талын цэцэгс шаргалтаад, гандаж дээ
Танхил багын гэгээн хайр, анхны учрал
Эргэж учраагүй учрал, энэ орой сэтгэлд тодроод
Эгэлхэн нэгэн охинд дурлаж явлаа
Эргэж учраагүй учрал, энэ орой сэтгэлд тодроод
Эгэлхэн нэгэн охинд дурлаж явлаа
Хайрлаж явлаа, дурлаж явлаа, хайрлаж явлаа