Хайрт минь чи миний л сэтгэлд
Мандах нарны цагаан туяа
Тэргэл сарны тэр цагаахан туяа хайрт минь
Энэ л миний үнэн амлалт
Энэ л миний үнэн амлалт
Зөөлөн гуниглах сэхүүн салхи аа
Урд өмнө харагдах хувь заяаны минь гэрэлт зам нэг л өдөр бүдгэрлээ
Би хамтдаа байхдаа дулаахан байдаг ч улирал солин хүйтэрлээ
Чинийхээ дэргэд хамт байж өнгө өнгөөр дулаацуулъя
Усны шувуудыг иргэж иртэл эзгүй нуурыг уяртал дуулъя
Хажууд минь хайр минь байж шөнө болгон орондоо боддог боллоо
Хайрыг би мэдэхгүй бие сэтгэл минь чамайгаа боддог боллоо
Өдөр болгон цаг тутам чамайгаа би чинь харсаар дасаж байна
Эргэлзэлгүй энэ хайр мөн зүрхэнд минь хайрын гал асаж байна
Хацар дээр минь зөөлөн үнс
Уруул дээр минь удаан үнс
Гарцаагүй наддаа итгэж байвал
Дандаа намайг үнс үнс
Хайртай л юм бол намайг үнс
Уруул дээр минь удаан үнс
Гарцаагүй наддаа итгэж байвал
Ганцхан намайг үнс
Хайрт минь чи миний л сэтгэлд
Мандах нарны цагаан туяа
Тэргэл сарны тэр цагаахан туяа, хайрт минь
Энэ л миний үнэн амлалт
Энэ л миний үнэн амлалт
Зөөлөн гуниглах сэхүүн салхи аа
Би чамдаа хайртай хэрнээ тэр хайраа өөртөө нуусан
Нэг л мэдэхэд чиний минь хайр бороо мэт сэтгэлд буусан
Мэдээгүй хэлээгүй хайрынхаа төлөө бүхнээ түүндээ зориулах юмсан
Ганцхан чамдаа хайртай гэдгээ үнэнч хайраар харуулах юмсан
Чин зүрхний гүнээсээ түүнтэй хамтдаа байхсан
Чинийхээ дэргэд хамтдаа байж хоёул жаргалыг хайхсан
Би сэтгэлээ барьж ядан барьж ядан түүнийг харан зогсдог
Цаг нь ирэхээр би түүндээ хайраа нээнэ гэж боддог
Хорвоо ертөнц уярахыг хүсдэг уянгалаг дууны долоон эгшиг
Хэн нэгэнд хайртай гэдэгт яг одоо итгэдэг шиг
Хүсэж явсан хайр минь миний зүрхэнд хадгалагдсан
Зуурд биш би үүрд мөнх сэтгэлдээ үүнийгээ хадгалахсан
Би чамдаа эрхлэхсэн хайрын үгээ илчлэхсэн
Яг одоо өвдөглөж суугаад сэтгэлийн үгээ хэлэх юмсан
Зүүдний минь эзгүй харшийн хатан хаан минь болооч
Зүгээр чи минь сэтгэлээ дага зүүдний ханхүү нь би болъё
Хайрт минь чи миний л сэтгэлд
Мандах нарны цагаан туяа
Тэргэл сарны тэр цагаахан туяа, хайрт минь
Энэ л миний үнэн амлалт
Энэ л миний үнэн амлалт
Зөөлөн гуниглах сэхүүн салхи аа
Чамайгаа бодон сэтгэлдээ би шөнө болгон дэрэндээ гуниглаж хэвтэнэ
Энэ хайрыг мэдэрсэн болохоор зовлон гуниг түүндээ дэвтнэ
Гунигтай байсан жаргалтай болохоор би өрөөндөө зөөлөн гуниг
Гуниг болгон зовлон дагуулдаг ч энэ хайрандаа би жаргалтай
Чи минь зөөлөн инээхэд энэ хорвоод эгшиг нэмдэг гэдэг шиг
Амьдралаа чамаар төсөөлж явдаг гэдгийг чи минь бүү мэдээсэй
Илчлээгүй хэлээгүй энэ хайраа би өөрөө дотроо хадгалъя
Миний тэртээх дуу хоолойноос өөрийн хайрыг чамаараа тамгалъя
Хайртай тэр минь жаргалтай байхад би сэтгэл дүүрэн байдаг
Тэрний сэтгэл дундуур байвал би дотроо нууцхан гуньдаг
Хүсэхгүй байна хүсэхгүй байна энэ хайрыг хүсэхгүй байна
Хэцүү байна хэцүү байна энэ хайр хэцүү байна
Уйтай ч гэсэн гашуун нулимс түр зуурын гуниг байв
Гутарч байсан сэтгэл минь алтан нар шиг мандан гийв
Хайртай юм бол намайг үнс
Уруул дээр минь удаан үнс
Гарцаагүй наддаа итгэж байвал
Ганцхан намайг үнс үнс
Хайрт минь чи миний л сэтгэлд
Мандах нарны цагаан туяа
Тэргэл сарны тэр цагаахан туяа, хайрт минь
Энэ л миний үнэн амлалт
Энэ л миний үнэн амлалт
Зөөлөн гуниглах сэхүүн салхи аа
Хайрт минь чи миний л сэтгэлд
Мандах нарны цагаан туяа
Тэргэл сарны тэр цагаахан туяа, хайрт минь
Энэ л миний үнэн амлалт
Энэ л миний үнэн амлалт
Зөөлөн гуниглах сэхүүн салхи аа
Хацар дээр минь зөөлөн үнс
Уруул дээр минь удаан үнс
Гарцаагүй наддаа итгэж байвал
Дандаа намайг үнс үнс
Хацар дээр минь зөөлөн үнс, үнс, үнс
Уруул дээр минь удаан үнс, үнс, үнс