Нисванис – Аз жаргалтай төгсдөг

Би шал тэнэг зүйл гэнэт бодож олсон
Дэлхий ертөнц маш хурдан эргэж эхэлсэн
Нар сар оддыг хага чулуудсан
Тэгээд гэнэт надад маш сайхан болсон юм
Чи ёстой хачин тэнэг харагдаж байна
Цагдаа ирвэл намайг барьж өгөхгүй биз
Би нээрээ инээд хүрээд хачин гоё байна
Ингээд л ингээд л ингээд л баймаар байна

Нарны цаад руу, нарны цаад руу
Харанхуй руу
Харанхуйгаас цааш, харанхуйгаас цааш
Гялбаа руу
Нарны цаад руу, нарны цаад руу
Харанхуй руу
Харанхуйгаас цааш, харанхуйгаас цааш
Гялбаа руу

Надад жигүүр хайрласан бурханд баярлалаа
Энэ далавчаа би хэнд ч өгөхгүй
Газар тэнгэрийн хооронд бүжиглэж байна
Ингээд л ингээд л ингээд л баймаар байна
Төмөр агаар дундуур би хөвж явна
Миний хөлийн тавхай уртаас урт
Би аварга том хүн болсноо мэдэрсэн
Тэгээд л тэгээд л тэгээд л би амь орсон

Нарны цаад руу, нарны цаад руу
Харанхуй руу
Харанхуйгаас цааш, харанхуйгаас цааш
Гялбаа руу
Нарны цаад руу, нарны цаад руу
Харанхуй руу
Харанхуйгаас цааш, харанхуйгаас цааш
Гялбаа руу

Одоо би өөрийгөө хуурахаа больё оо
Ухаантай хүний дүрд тоглосоор залхлаа
Би хачин этгээд тэнэг харагддаг байсан
Тэгээд л явж байх явж байх надад гоё
Миний тамхи цахилгаан станц шин уугидаг
Миний шүлс атомын бөмбөг шиг тэсэрдэг
Миний зүрх дэлхийн бөмбөрцөг шиг цохилдог
Тэгээд л надад өөр зүйл хэрэггүй

Нарны цаад руу, нарны цаад руу
Харанхуй руу
Харанхуйгаас цааш, харанхуйгаас цааш
Гялбаа руу
Нарны цаад руу, нарны цаад руу
Харанхуй руу
Харанхуйгаас цааш, харанхуйгаас цааш
Гялбаа руу

https://youtu.be/ffeJlejva0M

Sign Up for Our Newsletter