Наран – Welcome to my heart

Өвлийн төгөлд цор ганц мод ногоон хэвээр
Өнгөрсөн шөнө орсон цас түүнд дурлан хайлжээ
Өөрийгөө зориулж мөчирт нь буугаад хайлах нь
Энэ цас яг над шиг дурлажээ

Цагаан сарнай өвлийн ойг бүрхэн ургажээ
Цасан ширхэг дээрээс биш хөл доороос бударна
Хайрт минь чи миний сэтгэлийн жаргал юм шүү
Welcome to my heart

Эргэн тойрон дун цагаан
Элэн нисэх шувууд цагаан
Чамдаа өгсөн сэтгэл минь мөнхийн цагаан
Миний хайрын орон зайд өөр хэн ч биш чи минь үүрд оршино
Дандаа хайрлагдана аа
Welcome to my heart

Газар дэлхий цав цагаан болсон байтлаа
Ганцхан модонд цас үгүйн учир юу билээ
Орчлон дээр үй түмэн хүмүүс байдаг хэрнээ
Чамдаа би яагаад хайлаа вэ?

Эргэн тойрон дун цагаан
Элэн нисэх шувууд цагаан
Чамдаа өгсөн сэтгэл минь мөнхийн цав цагаан
Миний хайрын орон зайд өөр хэн ч биш чи минь үүрд оршино
Дандаа хайрлагдана аа

Эргэн тойрон дун цагаан
Элэн нисэх шувууд цагаан
Чамдаа өгсөн сэтгэл минь мөнхийн цагаан
Миний хайрын орон зайд өөр хэн ч биш чи минь үүрд оршино
Дандаа хайрлагдана аа
Welcome to my heart

Sign Up for Our Newsletter