Асгараад алганд ус тогтохгүй мэт
Алтан элс хуруун завсраар урсах мэт
Амьдарч хайрлаад дурлалын дууг мартах мэт
Аяархан холдсоор он жил урсана
Урдаас инээж байдаг чиний дүр бүдгэрч
Уруулын чинь хээ миний хувцаснаас арчигдана
Цээжин дэх чиний үнэрийг салхи хийсгэж
Цэцэг цэцэгийн дээр шүүдэр болон тогтоно
Яаж би чамайг хайрлалаа
Ялдам дурлалын минь ховорхон өдрүүд
Сална гэж хэлэхэд амархан байл уу
Санана даа гэсэн минь үнэн байна уу, хайрт минь
Шалба норсон бороонд хөтлөлцөн гүйхэд
Шаахайн товшилт минь хаана чинь үлдсэн бэ
Хамтдаа явсан өдрүүдийн уянгалаг дуу
Хаанахын шувуудын ганганаанд шингээ вэ
Норсон үсийг минь илбэн байж үнссэн
Нойтон уруул чинь хэрэв тэр дууг мартсан бол
Тасралтгүй борооны ширхэг хэлхэн
Таталган бичсэнээ цонхон дээрээс уншина уу
Яаж би чамайг хайрлалаа
Ялдам дурлалын минь ховорхон өдрүүд
Сална гэж хэлэхэд амархан байл уу
Санана даа гэсэн минь үнэн байна уу, хайрт минь
Хайрт минь, хайрт минь, хайрт минь