Навчтай хамтдаа шаргалтсан бодол бүхнээ би
Сэтгэлээсээ холдуулж чадмааргүй л байна
Чиний дэргэд байсан цаг мөч бүхэн
Миний сэтгэлд тодоос тодхон харагдаад байна
Хавартай хамт цэцэглэсэн хүсэл бүхнээ би
Чамаасаа салгаж чадмааргүй л байна
Миний дэргэд байсан үдэш бүхэн
Чиний сэтгэлд одоо ч сэрүүн байгаасай
Чамайгаа би бодлоо, хайраа би дурслаа
Өнгөрснөөс үнэнийг хайж өнөөдөр би дууллаа
Намайг уучил хайрт минь, уучил
Намайг сонс хайрт минь, сонс
Зүгээр л уучил хайрт минь, уучил
Зөв бурууг минь бурхан хэлнэ
Өнгөрснөөс үнэнийг хайж өнөөдөр би дууллаа
Бороотой хамт сааралтсан гуниг бүхнээ би
Бодлоосоо нууж болмооргүй л байна
Хайран мөч байсан гэгээн мөч бүхэн
Хүний сэтгэлээс амар холдоно гэж үгүй юм
Чамайгаа би бодлоо, хайраа би дурслаа
Өнгөрснөөс үнэнийг хайж өнөөдөр би дууллаа
Намайг уучил хайрт минь, уучил
Намайг сонс хайрт минь, сонс
Зүгээр л уучил хайрт минь, уучил
Зөв бурууг минь бурхан хэлнэ ээ