Аж богдын харуул нь ээ хөө
Амгалан болоод тайван даа
Албанд мордсон хүү тань аав минь дээ хөө
Амар болоод эсэн мэнд дээ
Албанд мордсон хүү тань аав минь дээ хөө
Амар болоод эсэн мэнд дээ
Баруун чих минь хангинаад байх чинь хөө
Багын найз минь дурсаа юм болов уу
Бээс ноёны бошго нь үгүй ч болоосой
Бургаст голдоо дахин очих юмсан
Бээс ноёны бошго нь үгүй ч болоосой
Бургаст голдоо дахин очих юмсан
Зүүн чих минь хангинаад байх чинь хөө
Зүрхний амраг санаа юм болов уу
Засаг ноёны дөнгө нь үгүй ч болоосой
Зуур ч болтугай хүүгээ харах юмсан
Засаг ноёны дөнгө нь үгүй ч болоосой
Зуур ч болтугай хүүгээ харах юмсан
Бөөн бөөн үүл нь ээ хөө
Бороо орохын шинж нь юм уу даа
Байн байн дээд зовхи минь татлаад байх чинь хөө
Буцаж харихын шинж нь юм уу даа
Байн байн дээд зовхи минь татлаад байх чинь хөө
Буцаж харихын шинж нь юм уу даа