Яасан ихээр гуниглана вэ сэтгэл минь
Ийм л байхын учиртай ч юм уу
Мэдэхгүй үнэнд ганцаар уймраад ч яах вэ
Миний нулимсыг салхи л арчих нь дээ
Яв даа хайрт минь, яв даа хайрт минь
Би ямар азтай байх ч ёстой ч юм уу
Чимээгүйн дунд ганцаар гуниад ч яах вэ
Чи бид хоёрын хэн нь ч буруугүй ээ
Хайр минь намайг л орхиод
Хайрт минь надаар үнсүүлээд
Үдэн үлдэх дурлалынхаа дууг энэ хорвоогоос
Үзэхгүй байхын учиргүй л гэж үү дээ
Миний нулимсыг салхи л арчина даа, арчина даа
Шивэрч л байг бороо л юм чинь
Сэмэрч л байг сэтгэл л юм чинь
Учирсан хайр минийх байх юм шиг эндүүрч
Яасан их харамлана вэ би хайраа
Яв даа чи минь, яв даа чи минь
Чи ямар гунигтай байх ёстой ч гэж үү
Жаргалынхаа дундаас чи минь эргэж битгий хар
Заяа заяаныхаа жамыг дагая даа, жамыг дагая даа
Хайр минь намайг л орхиод
Хайрт минь надаар үнсүүлээд
Үдэн үлдэх дурлалынхаа дууг энэ хорвоогоос
Үзэхгүй байхын учиргүй л гэж үү дээ
Миний нулимсыг салхи л арчина даа арчина даа
Яв даа хайрт минь яв даа, хайрт минь чи намайг орхиод яв даа
Яв даа чи минь яв даа, хайрт минь наддаа үнсүүлээд яв даа
Яв даа хайрт минь яв даа, хайрт минь чи намайг орхиод яв даа
Яв даа чи минь яв даа, хайрт минь наддаа үнсүүлээд яв даа