Чиний нүдээр би ямар харагдах бол
Уруулд чинь миний уруул ямар амттай вэ
Хайрлaсан харцыг зүрх чинь мэдэрдэг үү
Чиний хүслээр би яаж хайрлах вэ
Чиний сэтгэлд хайр минь ямар өнгөтэй вэ
Амрагийн зөөлөн уруул
Аргадаж намайг таалаач
Асгарах сул хархан гэзгийг чинь илбээд
Yдшийн цэнхэр сарнаар
Энгэртээ тэврэн уусмаар
Эгэлхэн яруухан дурлал билээ чи, хайр билээ
Хайрлан биширмээр, хайлан урсмаар
Эмзэг зөөлөн өмнө чинь сөгдмөөр байна би чамдаа
Яаран очмоор өдөр бүхэн чам руу
Яг л тийм яруухан сэтгэл билээ чи хүсэл билээ
Зүрхний чинь зайд би ямар нууцлаг бол
Нандин бүхэн чинь болж очиход хэр хол вэ
Сонсохыг хүссэн үг чинь таалагдав уу
Хайрын амтаар чи яаж жаргах вэ
Халуухан хүсэлд үдэш ямар бүлээхэн бэ
Амрагийн зөөлөн уруул
Аргадаж намайг таалаач
Асгарах сул хархан гэзгийг чинь илбээд
Yдшийн цэнхэр сарнаар
Энгэртээ тэврэн уусмаар
Эгэлхэн яруухан дурлал билээ чи, хайр билээ
Хайрлан биширмээр, хайлан урсмаар
Эмзэг зөөлөн өмнө чинь сөгдмөөр байна би чамдаа
Яаран очмоор өдөр бүхэн чам руу
Яг л тийм яруухан сэтгэл билээ чи хүсэл билээ