Намайг салхи гэдгийг чи мэдэх үү?
Хэлэлгүй араас чинь тэвэрдгийг
Салхинд дуртай гэдгийг чинь би
Цонхоо хаахад чинь мэдэрсэн
Намайг бороо гэдгийг чи мэдэх үү?
Хацар дээр чинь бууж зөөлөн үнсдэгийг
Бороог хүлээсэн гэснийг чинь би
Шүхрээ хайхад чинь мэдэрсэн
Бороо болж орсон
Салхи болон тэвэрсэн
Сар болон хардаг ч
Санаанд чинь хүрсэнгүй юу?
Намайг сар гэдгийг чи мэдэх үү?
Унтаж байхыг чинь нууцхан хардгийг
Саранд дуртай гэдгийг чинь би
Хөшгөө хаахад чинь ойлгосон
Намайг чамд хайртай гэдгийг мэдэх үү?
Мэдэхгүйдээ чи орхиод явсан уу?
Сүүдэр чинь байж гэмээн хамт байх уу?
Амлалтандаа л үнэнч үлдэхээс
Бороо болж орсон
Салхи болон тэвэрсэн
Сар болон хардаг ч
Санаанд чинь хүрсэнгүй юу?
Намайг чамд хайртай гэдгийг мэдэх үү?
Мэдэхгүйдээ чи орхиод явсан уу?
Сүүдэр чинь байж гэмээн хамт байх уу?
Амлалтандаа л үнэнч үлдэхээс