Моддын доор навчис хөглөрөөд
Чиний царай шиг гунигтай
Моддын доор салхи сэвэлзээд
Чиний яриа шиг уйтгартай
Зүрхний гүнээс хайр ундраад
Зүс царайг чинь үгүйлэх юм
Зүүдний тайлал болж ирээч дээ
Зөвхөн чинийх л баймаар байна
Салхи ийм л намуухан байхад
Сэтгэл минь юунд ганцаардана вэ
Хайр тийм л сайхан юм бол
Хайрт минь юунд хүлээлгэнэ вэ
Хайрт минь юунд хүлээлгэнэ вэ
Моддын доор чамайг хүлээх дээ
Эгшиглэнт дуугаа хэчнээн ч аялав даа
Хайрын аялгуу намайг хөглөсөөр
Чамайг над руу ирэхийг зөгнөсөөр
Чи минь ирэхгүй юм уу
Ирэх замыг чинь ширтсээр
Энд хавар болтол хүлээх үү
Чамайг ирэхийг чинь би мэдэж байна
Тийм болохоор удаан хүлээнэ
Намрын навчис хаялах цагийн
Анхын болзоондоо яаран ирээч
Салхи ийм л намуухан байхад
Сэтгэл минь юунд ганцаардана вэ
Хайр тийм л сайхан юм бол
Хайрт минь юунд хүлээлгэнэ вэ
Хайрт минь юунд хүлээлгэнэ вэ
Моддын доор чамайг хүлээх дээ
Эгшиглэнт дуугаа хэчнээн ч аялав даа
Хайрын аялгуу намайг хөглөсөөр
Чамайг над руу ирэхийг зөгнөсөөр
Чи минь ирэхгүй юм уу
Ирэх замыг чинь ширтсээр