Хүү нь ээждээ эрхэлсэн
Хүсээд ирэхгүй тавилан минь
Хүний дайтай явахсан гээд
Хүлгийн жолоогоо татсангүй ээ
Ай амьдрал минь ээ чи
Аялгуут дуу хуур минь
Үнэнтэй худалтай орчлонг үгүйлэх юм
Дуулимаас олдсон тавилан минь
Дуулаад уяраад ухаажсан
Дундуур жаргалыг дүүргэх гээд
Дуулж л яваа заяа минь
Ай амьдрал минь ээ чи
Аялгуут дуу хуур минь
Хатуутай зөөлөнтэй хорвоог аргадах юм
Наран дэлхийг гийгүүлсэн
Намайг тойрсон амьдрал минь
Насан залуухан мөрөөдөлд минь
Жигүүр нэмсэн амьдрал минь
Ай амьдрал минь ээ чи
Аялгуут дуу хуур минь
Алдаатай оноотой амьдралын зам минь дээ
Алдаатай оноотой амьдрал минь хөвөрсөөр