Үг: Г.Батхүү
Ая: Ц.Чулуунбат /ТШ, МУУГЗ/
Газар үнэрлэн омогшиход толгод хотойно
Хазаар даран тэмүүлэхэд дэлхий атирна
Зурхай эргэж гарахад наран сугарна
Зуныг аргадаж хурдлахад дээл сэмэрнэ
Зуныг аргадаж хурдлахад дээл сэмэрнэ
Толин хулын тоосонд хийморь зүггүй наадам
Торгон жолоо өргөхөд нулимс тогтохгүй наадам
Толин хулын төвөргөөнд тугаа өргөсөн Монгол
Амгайгаа зажлан үүрсэхэд уяа сэргэнэ
Арай ядан тогтооход цулбуур эрчилнэ
Аймгийн галыг тойроход хараа булаана
Ая дуу уртад сойход салхи амарна
Ая дуу уртад сойход салхи амарна
Тогоруу халтарын магтаалд айраг дундрах наадам
Товруу мөнгөн эмээлдээ эзэн нь гоёдсон наадам
Тогоруу халтарын салхинд туг нь намирсан Монгол
Арвайн домог сэдрэхэд өвгөд хуучилна
Адтай гийнгоо цангинахад асар эзгүйрнэ
Үрээ морьдын давхианд дагуул олширно
Түрүү магнайд ирэхэд нь хадаг ховордоно
Түрүү магнайд ирэхэд нь хадаг ховордоно
Аварга хээрийн хөлсөнд дэнж мялаасан наадам
Ар халхынхаа энгэртээ торгоор уралдсан наадам
Аварга хээрийн төвөргөөнд аялгуу өргөсөн Монгол
Толин хулын тоосонд хийморь зүггүй наадам
Торгон жолоо өргөхөд нулимс тогтохгүй наадам
Толин хулын төвөргөөнд туг нь намирсан Монгол