Амьдрал надад аз жаргал бэлгэлсээр
Алгуурхан би түүнийг шимтэн амталдагсан
Зүрх минь надад хайрыг байнга мэдрүүлсээр
Зөвхөн би түүнд өөрөө үргэлж тэмүүлдэгсэн
Миний амьдралд эцэс төгсгөлгүй
Мөнхийн юмс хэзээ ч байгаагүй ээ
Миний амьдрал үнэн худлын дунд
Баярлаж гунигласан ертөнц байлаа
Цаг хугацаа надад мөрөөдөл бэлгэлсээр
Цаашаа би түүнтэй амьдран зугаалдагсан
Бие сэтгэл намайг зовлон жаргалд хөтөлж
Бусдаас би түүн рүү яаран тэмүүлдэгсэн
Миний амьдралд эцэс төгсгөлгүй
Мөнхийн юмс хэзээ ч байгаагүй ээ
Миний амьдрал үнэн худлын дунд
Баярлаж гунигласан ертөнц байлаа