Нар тэнгэртээ уйдаж л байг
Yүл наагуур нь нүүж л байг
Сар арай чүү сүүмийж байг
Шар шувуу үүрэндээ үүрэглэж байг
Хааяа би уйдаж л байг
Хааяа би хязгааргүйн дунд тэсэрч байг
Хаана ч явсан нар мандаж байг
Харин үдэш нь жаргаж байг
Шөнө бүр биш ч сар сүүмийж байг
Сүүдрийг минь газар тусгаж байг
Салхи исгэрэн шуугьж байг
Хааяа сэвэлзэн намайг илбэж байг
Зарим хүмүүс өс өвөрлөн амьдарч байг
Гэвч түүнийгээ мартан инээж байг
Хааяа би уйдаж л байг
Хааяа би хязгааргүйн дунд тэсэрч байг
Хаана ч явсан нар мандаж байг
Харин үдэш нь жаргаж байг
Шөнө бүр биш ч сар сүүмийж байг
Сүүдрийг минь газар тусгаж байг
Хөх тэнгэр мөнхөд оршино
Түүний дор ертөнц эргэнэ
Өвөл зун ээлжилж байдаг
Өдөр шөнө ээлжилж байдаг
Нар сарны хооронд оршиж
Насны сүүлд уйлуулж буцна аа
Хаана ч явсан нар мандаж байг
Харин үдэш нь жаргаж байг
Шөнө бүр биш ч сар сүүмийж байг
Сүүдрийг минь газар тусгаж байг
Ийм л байг, ийм л байг, ийм л байг
Ийм л байг, ийм л байг, ийм л байг