Үг: Б. Лхагвасүрэн
Ая: Б. Магсаржав
Халин халин нисээд ирсэн шувуу
Харзны усанд элгээ жиндээн ганганах юм
Харын хар нүдэн чамайгаа
Харж л суух минь хэзээ л юм бол доо
Нэмэн нэмэн дүүрэх шинийн саран
Нэг л зөөлхөн дээшээгээ дэгдэн мандах юм
Сайны дээд энхрий чамайгаа
Санаж л явах минь заяа юм даа
Нойрон дунд зүсрэх зүүдэн бороо
Норсон дэр хацрыг минь хайран өнчрөөх юм
Тооныг нь элбэж өргөсөн гэртээ
Тормойж суух чинь хэзээ л юм бол доо