Адарсүрэн – Ээжийнхээ хайраар

Ачтайхан ээжийнхээ асрал хайрыг
Амин зүрхэндээ дээдэлж явна аа хө
Амин зүрхнийхээ тэр хайраараа
Амьтны үрсийг хайрлаж явна аа хө

Ай ха ээжийн минь хайр
Амин зүрхэнд минь шингэж дээ хө

Буянтайхан ээжийн уярал хайрыг
Бодол зүүдэндээ мөнхжүүлж явна аа хө
Бодол зүүдний тэр хайраараа
Бусдын үрсийг хайрлаж явна аа хө

Ай хө ээжийн минь хайр
Бодол зүүдэнд минь шингэж дээ хө

Энэрэлтэйхэн ээжийнхээ элбэрэл хайрыг
Элэг зүрхэндээ дуулж явна аа хө
Элэг зүрхнийхээ тэр дуугаараа
Эгэлхэн үрсийг дуулж явна аа хө

Ай хө ээжийн минь хайр
Элэг зүрхэнд минь шингэж дээ хө

Халамжтайхан ээжийнхээ хосгүй хайрыг
Халуун зүрхэндээ нандигнаж явна аа хө
Халуун зүрхнийхээ тэр хайраараа
Хотлын үрсийг хайрлаж явна аа хө

Ай хө ээжийн минь хайр
Халуун зүрхэнд минь шингэж дээ хө

Sign Up for Our Newsletter