Хонх – Хайр минь билээ чи

Байн байн ирэх юм гэж чи юунд асуув
Байсхийгээд утсаар ярилаа гэж зэмлээ юу
Хайр минь билээ чи, хайрт минь билээ чи
Өдөр бүр чамайгаа би боддог
Үдшийн бүрийд харуулдан зогсдог

Орцны гадаа зогслоо гэж юунд асуув
Оройн цагаар ирлээ гэж зэмлээ юу
Хайр минь билээ чи, хайрт минь билээ чи
Өдөр бүр чамайгаа би боддог
Үдшийн бүрийд харуулдан зогсдог

Надтай ханьсдаг улиас модноос асуу
Чам дээр тусдаг сарны гэрлээс асуу
Хайр минь билээ чи, хайрт минь билээ чи
Өдөр бүр чамайгаа би боддог
Үдшийн бүрийд харуулдан зогсдог

Sign Up for Our Newsletter