Гучин наймтай аавын минь
Амьд сэрүүн зүрх шиг
Гуниг баяраа дэргэд нь
Амсаж өссөн голомт минь
Тунарч хөхрөх утааны
Yнэр нь нэг л өөр
Тулган доогуур шилээсэн
Yнс нь хүртэл ондоо
Жаахан тэр бууцан дээр
Жаргалаа орхиж зовлонгоо үүрээд
Илчилгүй холын замд би
Эр бие ганцаар гарч билээ
Ам бүлдээ хомсхон
Хоол нь нэг л амттайхан
Ахдаа шоглуулж уйлсан
Нулимс хүртэл аятайхан
Бурхан бага насны минь
Буурал ганцхан диваажин
Буургар талын дундах
Бууц минь тэр байна
Жаахан тэр бууцан дээр
Жаргалаа орхиж зовлонгоо үүрээд
Илчилгүй холын замд би
Эр бие ганцаар гарч билээ