Алтан нарыг тооноо гээд
Алаг дэлхийг гэрээ гэвэл
Хөх тэнгэрийг мөрлөн өндийсөн
Хос багана нь чи бид хоёр оо
Хөх тэнгэрийг мөрлөн өндийсөн
Хос багана нь чи бид хоёр оо
Уулын өндрийг дээврээ гээд
Ухаа толгодыг туургаа гэвэл
Эвлэж уулзсан таван хананы
Эхлэл төгсгөл нь чи бид хоёр оо
Эвлэж уулзсан таван хананы
Эхлэл төгсгөл нь чи бид хоёр оо
Тэнгэрийн заадсыг тотгоо гээд
Тэнүүн талаа босгоо гэвэл
Үрийн заяа мялаах хаалганы
Өлзий утас нь чи бид хоёр оо
Үрийн заяа мялаах хаалганы
Өлзий утас нь чи бид хоёр оо