Хонх – Үүлэн цоорхойн нар

Намрын сэрүүн үдэш намираа бороо шаагина
Найган ганхах модод гуниглан навчсаар уйлна
Тэртээх алсад галуу шувуу ганганана
Тэгээд надад хагацал илгээн шимшрүүлнэ

Цэнхэр хаврын цэцэг цээжинд минь дэлгээстэй
Цэцгэн настай дурлал зүрхэнд чинь гандаастай
Хайраа өгсөн хайлган чиний сэтгэл
Хавар амилж намар гудайх цэцгийн адил

Өө үнэн зүрхний хайр минь чи
Үүлэн цоорхойн наран юм уу
Өнгө нь хувирах цэцэг юм уу

Өө үнэн зүрхний хайрт минь чи
Үүлэн цоорхойн наран юм уу
Өнгө нь хувирах цэцэг юм уу

Намрын сэрүүн үдэш намираа бороо шаагина

Sign Up for Our Newsletter