Наран саран ээлжлэн ээлжлэн
Нэг л мэдэхэд насыг нэмнэ
Нүгэл буяныг дэнслэн дэнслэн
Нэг л мэдэхэд жилийг тойрно
Намар намраар алслан холдох
Гэгээн багын өдрөө дурсана
Наслах тусмаа сэтгэл зөөлөрч
Бусдын гэмийг уучлах болно
Аяа анд минь чи хаалгыг минь тогшооч
Аяа анд минь чи хаалгыг минь тогшооч
Мөнх бусын заяа тавиланд
Гунигийн бороо цээжнээ зүсэрнэ
Морин хуурын зөөлөн эгшиг
Миний зүрхийг аргадан уянгална
Өдөр өдрөөр надаас холдох
Гэнэн цайлган насаа дурслаа
Өтлөх тусмаа улам нялхарч
Сэтгэл гэдэг эмзэг боллоо
Аяа анд минь чи хаалгыг минь тогшооч
Аяа анд минь чи хаалгыг минь тогшооч
Алаг хорвоогийн зовлон жаргалыг
Дуртай дургүй ч амсаж явна
Алдрай насны нөхөдтэйгөө
Санасны зоргоор уулзахгүй юм даа
Учрал хагацлын дуутай орчлонд
Хүүхэд насаа мартана гэж үү
Уйлж дуулж хамтдаа oссoн
Багын найзаа мартана гэж үү
Аяа анд минь чи хаалгыг минь тогшооч
Аяа анд минь чи хаалгыг минь тогшооч