Хөөрхөн ч биш ч гэсэн
Хайрыг минь булаасан хонгор охин минь
Хөөрүү сэтгэлд минь
Нэгийг бодогдуулсан уяхан зангийг чинь
Би мартъя гээд мартаж чадахгүй юм
Хайр гэдэг чинь энэ юм болов уу
Чамайг мартъя гээд мартаж чадахгүй юм
Хайр гэдэг чинь энэ юм болов уу
Давхраатай алаг нүдээрээ
Над руугаа инээмсэглээд ширтэж байсныг чинь
Дараа болъё гээд үнсэх гэсэн
Намайг түлхээд ичингүйрч байсныг
Би мартъя гээд мартаж чадахгүй юм
Хайр гэдэг чинь энэ юм болов уу
Чамайг мартъя гээд мартаж чадахгүй юм
Хайр гэдэг чинь энэ юм болов уу
Чамайгаа мартаж чадахгүй нь
Чамайгаа орхиж чадахгүй нь
Чамаасаа холдож чадахгүй нь би
Чамайгаа мартаж чадахгүй нь
Чамайгаа орхиж чадахгүй нь
Чамаасаа холдож чадахгүй нь би
Чамтайгаа өнгөрүүлсэн мөч бүхэн
Жаргалтай сайхан санагдана аа
Чинийхээ эгэл дүртэй зүүдэндээ
Учирсан би жаргалтай
Би мартъя гээд мартаж чадахгүй юм
Хайр гэдэг чинь энэ юм болов уу
Чамайг мартъя гээд мартаж чадахгүй юм
Хайр гэдэг чинь энэ юм болов уу