Элкондор – Бүсгүй минь

Санахгүй л байж чадахгүй нь бүсгүй минь
Сарны талаас ганц шувуу нисэхэд
Салхины үзүүрээс дуу чинь сонсогдоод
Санахгүй л байж чадахгүй нь

Бүсгүй минь, бүсгүй минь
Бүр холын гэрэл гэгээ минь
Бүсгүй минь, бүсгүй минь
Бүр холын гэрэл гэгээ минь

Үгүйлэхгүй байж чадахгүй нь бүсгүй минь
Үлгэрийн талаас алчуур чинь дэрвээд
Үүлэн сүүдэрт дүр чинь үзэгдээд
Үгүйлэхгүй л байж чадахгүй нь

Бүсгүй минь, бүсгүй минь
Бүр холын гэрэл гэгээ минь
Бүсгүй минь, бүсгүй минь
Бүр холын гэрэл гэгээ минь

Бодохгүй л байж чадахгүй нь бүсгүй минь
Борог өвсний сэвшээнд сэтгэл үймрээд
Ботгон буйлаа сэтгэл өмлөөд
Бодохгүй л байж чадахгүй нь

Бүсгүй минь, бүсгүй минь
Бүр холын гэрэл гэгээ минь
Бүсгүй минь, бүсгүй минь
Бүр холын гэрэл гэгээ минь

Sign Up for Our Newsletter