Ая: Ё.Сүхбаатар Үг: Л.Дагвадорж
Энэхэн хорвоо бүхлээрээ
Эгэл хүний өлгий билээ
Эгэл хүн нь олуулаа
Энэхэн хорвоод эзэн нь билээ
Хүн ганцхан эзэн нь болохоороо
Хүн хүндээ хайртай байдаг юм аа
Хорвоо дэлхий аясаараа
Хүний сэтгэлийн дуутай билээ
Хүний сэтгэлийн дуутай даа
Хорвоо дэлхий уйдаагүй билээ
Хүн ганцхан дуучин нь болохоороо
Хүн хүндээ хайртай байдаг юм аа
Хүн ганцхан дуучин нь болохоороо
Хүн хүндээ хайртай байдаг юм аа
Хөвчин дэлхий энгээрээ
Хүрч гарашгүй оргил билээ
Хүрч гарашгүй оргилууд нь хө
Хүний ухаант оюун билээ
Хүн ганцхан оргил нь болохоороо
Хүн хүндээ хайртай байдаг юм аа
Хүн хүндээ хайртай байдаг юм аа
Хүн хүндээ хайртай байдаг юм аа