Чи бид хоёрын ариун хайр дурлал минь
Гуниг зовлон болж дууслаа
Хайрлах тусам хайр
Улам шаналал болдог юм байна
Уйлж байхыг минь чи үзэхгүй
Уйтгарлаж байхаа ч би чамд харуулахгүй
Бие минь буцалж байна
Зүрх минь цохилохгүй байна
Миний энэ хайрыг
Зүүдний харанхуй нөмөрчээ
Би хайлж урсаж байна
Сэтгэл минь мөхөж байна
Миний энэ амьдралыг
Шөнийн харанхуй нөмөрчээ
Чиний өгсөн үлдээсэн тэр цэцгүүдийг
Шөнө болгон зүүдлэх юм
Уйлах тусам нулимс
Улам шорвог болдог юм байна
Уйлж байхыг минь чи үзэхгүй
Уйтгарлаж байхаа ч би чамд харуулахгүй
Бие минь буцалж байна
Зүрх минь цохилохгүй байна
Миний энэ хайрыг
Зүүдний харанхуй нөмөрчээ
Би хайлж урсаж байна
Сэтгэл минь мөхөж байна
Миний энэ амьдралыг
Шөнийн харанхуй нөмөрчээ
Би чамайг бодож байна
Би чамайг санаж байна
Би чамайг зүүдэлж байна
Би чамайг хүсэж байна
Сэтгэл зүрх минь тэр чигээрээ шатаж байна
Сэтгэл зүрх минь тэр чигээрээ шатаж байна
Сэтгэл зүрх минь тэр чигээрээ шатаж байна
Сэтгэл зүрх минь тэр чигээрээ шатаж байна
Уйлж байхыг минь чи үзэхгүй
Уйтгарлаж байхаа ч би чамд харуулахгүй
Бие минь буцалж байна
Зүрх минь цохилохгүй байна
Миний энэ хайрыг
Зүүдний харанхуй нөмөрчээ
Би хайлж урсаж байна
Сэтгэл минь мөхөж байна
Миний энэ амьдралыг
Шөнийн харанхуй нөмөрчээ
Бие минь буцалж байна
Зүрх минь цохилохгүй байна
Миний энэ хайрыг
Зүүдний харанхуй нөмөрчээ
Би хайлж урсаж байна
Сэтгэл минь мөхөж байна
Миний энэ амьдралыг
Шөнийн харанхуй нөмөрчээ