Хан тэнгэрийн нулимс дусаа юу
Хангарьд унаад ч тэр юмуу
Тавалжин уулын хаднаас
Тунгалаг рашаан урссан гэдэг
Үлгэр домгийн мөнхийн усыг хүртсэн ч
Үзэсгэлэнт чамтайгаа учраагүй болбол
Үүрд би амьд яваад ч яах сан билээ
Үүрд би амьд яваад ч яах сан билээ
Зүрхнээ дуслах нулимс юм уу
Зүүднээ ирэх уянга ч юм уу
Цээжнээ долгиолох хайр минь
Цэнгэг мөнхийн ус ч юм уу
Үлгэр домгийн мөнхийн усыг хүртсэн ч
Үзэсгэлэнт чамтайгаа учраагүй болбол
Үүрд би амьд яваад ч яах сан билээ
Үүрд би амьд яваад ч яах сан билээ
Мөнхийн рашааны чимээ
Мянган зууны аниртай
Нэгэнт чамайгаа би олсноос
Нэгэн насны жаргалтай
Үлгэр домгийн мөнхийн усыг хүртсэн ч
Үзэсгэлэнт чамтайгаа учраагүй болбол
Үүрд би амьд яваад ч яах сан билээ
Үүрд би амьд яваад ч яах сан билээ