Насантогтох – Зүүд

Мөнгөн шөнийг гялбуулан
Миний од наддаа ирлээ
Мөнгөн шөнийг мартуулан
Мянган оддоос тасарч ирлээ

Мөрөөдөн мөрөөдөн хүлээсэн
Миний зүрхэнд чи буулаа
Мартан холдохын зовлонгүй
Миний зүүдэнд чи ирлээ

Тольт зүрхийг гялбуулан
Танхил чи хүрээд ирлээ
Торгон зүүдийг намируулан
Тоонон дээрээс бууж ирлээ

Мөрөөдөн мөрөөдөн хүлээсэн
Миний зүрхэнд чи буулаа
Мартан холдохын зовлонгүй
Миний зүүдэнд чи ирлээ

Хайрын энгэрийг гялбуулан
Хөөрхөн чи хүрээд ирлээ
Хадган зүүдийг намируулан
Холын холоос бууж ирлээ

Мөрөөдөн мөрөөдөн хүлээсэн
Миний зүрхэнд чи буулаа
Мартан холдохын зовлонгүй
Миний зүүдэнд чи ирлээ

Sign Up for Our Newsletter