Намираа цэнхэр бороо шивэрсэн
Намрын хонгор үдшээ дурсдаа чи
Ариухан үерхлээ санахын жаргалаар
Алс нутгаас дуулж сууна даа би
Ай хө чи минь
Алагхан зүрхний итгэл байж дээ
Амьдрал жаргалд минь надтай учирсан
Алдрай насны дуулал байжээ чи
Оргил саранд ханьсан суусан
Одтой насаа эргээд дурсдаа чи
Оломгүй хүслийн жигүүр тэлсэн
Онгон сэтгэлээ хөглөж сууна даа би
Ай хө чи минь
Алагхан зүрхний итгэл байж дээ
Амьдрал жаргалд минь надтай учирсан
Алдрай насны дуулал байжээ чи
Эргэн санахад мартахын аргагүй
Энэ л намар жаргал хайрлажээ
Эргэшгүй ариун сэтгэл сэлбэсэн
Энэхэн насны дуулал байжээ чи
Ай хө чи минь
Алагхан зүрхний итгэл байж дээ
Амьдрал жаргалд минь надтай учирсан
Алдрай насны дуулал байжээ чи
Ай хө чи минь
Алагхан зүрхний итгэл байж дээ
Амьдрал жаргалд минь надтай учирсан
Алдрай насны дуулал байжээ чи