Нисванис – Цаг хугацаа бүгдийг эмчилнэ

Амьдрал яг утас шиг хөвөрмүй
Аашийг нь бид үл ойлгомуй
Унаж тусаад
Санаж сэрээд
Өгсөж уруудаад цааш одмуй
Замбуулин дуусахгүй
Зангийг нь бид үл олмуй
Сэтгэл сэмрэнэ
Итгэл нурана
Гэвч цаг хугацаа түүнийг эмчилмүй

Хожим юу ч өөрчлөгдөхгүй ээ
Хожим яг өнөөдөр шиг
Сэтгэл унана
Сэтгэл сэргэнэ
Гэвч бид хэзээ ч сөхрөөгүй ээ
Сургамж үлдэнэ
Гэвч тайвшрахгүй ээ
Хяналт алдран одмуй
Ай ай өө өө өө

Биднийг ямар нэгэн зүйл хүлээж байдаг
Бид түүнийг үл ойлгомуй
Биднийг ямар нэгэн зүйл хүлээж байдаг
Бид түүнийг үл ойлгомуй

Цаг хугацаа бүгдийг энэрэнэ
Цаг хугацаа бүгдийг эмчилнэ
Цаг хугацаа бүгдийг эдгээнэ

Цаг хугацаа бүгдийг энэрэнэ
Цаг хугацаа бүгдийг эмчилнэ
Цаг хугацаа бүгдийг эдгээнэ

Эмчилнэ
Энэрэнэ
Эдгээнэ

Sign Up for Our Newsletter