Үүлэн завь хөлөглөхөд
Үлээх салхи яаруулж
Зүүдэнд үзэгдэх хотыг
Зөвхөн надад үзүүлье гэлээ
Шөнийн сарны хажуу дахь од руу
Шүлэг нойрноос сэрээн байж
Сэтгэлийг минь татах ариухан
Сэрүүн гоо үзэсгэлэн рүү
Би тэмүүлнэ
Хайрын хотод одоор бороо шаагина
Хайрын хотод цэцэгнээс хун шувууд ниснэ
Хайрын хотод дурлалын бурхад угтана
Хайрын хот халуухан үнсэлтэнд умбана
Хайрын хотын гэрэлт гудамжинд
Хонгор чиний нэрийг хэлэхэд
Одод хүртэл сонсон гялалзаад
Орчлонгийн жаргалыг бидэн хоёрт хүснэ, хүснэ
Хүн бүхэн хайрын хот руу яарна
Хүрэн зүрхэндээ дурлалын галыг асаахад
Хүрэх газар луу далбаат хөлөг
Хүргэж өгөхөөр гадаа ирнэ
Салхи сөрж тэнгэрт цойлоход
Сарны туяа замыг минь гэрэлтүүлнэ
Хайрын хотод одоор бороо шаагина
Хайрын хотод цэцэгнээс хун шувууд ниснэ
Хайрын хотод дурлалын бурхад угтана
Хайрын хот халуухан үнсэлтэнд умбана
Хайрын хотын гэрэлт гудамжинд
Хонгор чиний нэрийг хэлэхэд
Одод хүртэл сонсон гялалзаад
Орчлонгийн жаргалыг бидэн хоёрт хүснэ
Хайрын хот нь намуухан тайван
Хагацал гэж энд ердөө байхгүй
Үүрд хамтдаа хайранд умбаад
Үзэсгэлэнт охидууд нь үргэлж залуугаараа
Хайрын хотод одоор бороо шаагина
Хайрын хотод цэцэгнээс хун шувууд ниснэ
Хайрын хотод дурлалын бурхад угтана
Хайрын хот халуухан үнсэлтэнд умбана
Хайрын хотын гэрэлт гудамжинд
Хонгор чиний нэрийг хэлэхэд
Одод хүртэл сонсон гялалзаад
Орчлонгийн жаргалыг бидэн хоёрт хүснэ
Бидэн хоёрт хүснэ