Гансувд – Миний ээж хөөрхөн

Бүүвэйн дуугаа аялан аялан
Бүлтгэр үрээ өхөөрдөх нь хөөрхөн
Бүлээн сүүгээрээ ундаалснаа бодохоор
Бүхнээс илүү та минь сайхан

Мэлмий дүүрэн мандсан нар шиг
Миний ээжий наддаа ганцхан
Мишээл дүүрэн дэлгэрсэн цэцэг шиг
Миний ээжий хамгийн хөөрхөн

Эвий хүүгээ үнэрлэе гээд
Энгэр өөд зүтгэх нь хөөрхөн
Элбэрэл хайранд нь өссөнөө бодохоор
Энэхэн хорвоод та минь сайхан

Мэлмий дүүрэн мандсан нар шиг
Миний ээжий наддаа ганцхан
Мишээл дүүрэн дэлгэрсэн цэцэг шиг
Миний ээжий хамгийн хөөрхөн

Хүү минь мөдхөн ирнэ гээд
Хүлээн суун гэгэлзэх нь хөөрхөн
Хүний дайтай яваагаа бодохоор
Хөөрхөн ээжээ хайрлан дуулна аа

Мэлмий дүүрэн мандсан нар шиг
Миний ээжий наддаа ганцхан
Мишээл дүүрэн дэлгэрсэн цэцэг шиг
Миний ээжий хамгийн хөөрхөн

Мэлмий дүүрэн мандсан нар шиг
Миний ээжий наддаа ганцхан
Мишээл дүүрэн дэлгэрсэн цэцэг шиг
Миний ээжий хамгийн хөөрхөн
Хамгийн хөөрхөн

Sign Up for Our Newsletter