Амин хайртай миний аав
Адууныхаа бэлчээрт дуулдаг хүн байсан
Бага наснаас чихэнд хоногшсон
Баргил хоолойтой дуучин хүн байсан
Миний аав дуучин хүн
Миний аав адуучин хүн
Ороо морьны ганган толгойд
Уургынхаа хуйвыг алдаж үзээгүй
Онцоос хайртай миний аав
Олондоо нэртэй дуучин хүн байсан
Миний аав дуучин хүн
Миний аав адуучин хүн
Миний аав дуучин хүн
Миний аав адуучин хүн
Хүлгийн нуруунд намайг бүүвэйлсэн
Хөрслөг аав минь адуучин хүн байсан
Уртын дуугаар намайг бүүвэйлсэн
Ухаант аав минь дуучин хүн байсан
Миний аав дуучин хүн
Миний аав адуучин хүн
Миний аав дуучин хүн
Миний аав адуучин хүн