Хэрвээ би биш байсан бол надад дурлах байсан болов уу
Тэгээд намайг тэврээд үнсэх байсан уу
Газар унасан хайрыг зүрхэндээ нуух байсан уу
Ганцхан намайг зүүдлээд сэрэх байсан уу
Шүхэр барьсан гарыг зүрхэн дээрээ наагаад үнсэх байсан уу
Хайртай байсан хайрыг минь чи хайрлаж дурлаад
Хажууханд цэцэг болж ургах байсан уу
Бороотой байсан зуныг чи нууцхан санагалзаад
Бодолд солонго болон татах байсан уу
Хэрвээ чи биш байсан бол чамд дурлах байсан болов уу
Цасан ширхэг мэт хайлах байсан болов уу
Унасан сормуусыг чинь атгаад хүслээ шивнэх байсан болов уу
Шивнэсэн хүслийг чинь асуух байсан болов уу
Чиний хүсэл чинь од болон тэнгэрт гараад анивчих байсан уу
Хайртай байсан хайрыг минь чи хайрлаж дурлаад
Хажууханд цэцэг болж ургах байсан уу
Бороотой байсан зуныг чи нууцхан санагалзаад
Бодолд солонго болон татах байсан уу
Хэрвээ би биш байсан бол надад дурлах байсан болов уу
Хэрвээ чи биш байсан бол чамд дурлах байсан болов уу
Жирийн нэгэн охин, энгийн охин
Түүний байгаа байдал бусдаас нэг л содон
Миний санах ойд чи хоногшсон
Согтуу байхад ч гэсэн бас бодогдсон
Oh baby чи хэрвээ биш байсан бол хэнийг би үнсэх вэ
Хав харанхуйд чамайг харна би
Чиний гарыг бариад бодохгүйгээр түргэн мэднэ би